Дорнод аймаг дахь Мэргэжлийн хяналтын газар “Мэргэжлийн хяналтын ажилтан”-ы өдрийг угтаж, “Торгож, шийтгэлгүй зөвлөн туслая” уриатай үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна. Уг арга хэмжээний үеэр аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, тэдгээрт хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх замаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг хийж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, улсын байцаагчийн зөвлөмжөөр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналтын чиглэл бүрээр гарын авлага, зөвлөмж боловсруулан 523 ширхэгийг тарааж, игэдэд зориулсан үзүүлэн самбар гарган, 30 ширхэг эрүүл мэндийн дэвтэр олгож, 135 ширхэг санал асуулгын хуудсаар санал асуулга авч нэгтгэлээ.Мөн тус арга хэмжээндээ Мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж ЗБОЭТ, ”Асралт Үйлс” өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар арга хэмжээнд ирсэн 89 үйлчлүүлэгч иргэдэд эмнэлгийн тусламжийг үзүүлж, үзсэн бүх хүний даралтыг үзэж, даралт ихэссэн 29 хүнд эм бичиж, 52 хүнд зөвлөгөө өгсөн байна. Мөн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид хувиараа хөдөлмөр эрхлэгч нарыг сайн дурын даатгалын шимтгэлд хамруулах, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг сурталчлан, баримт хүлээн авах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтрийн баталгаажуулалтыг 47 хүнд хийж, Стандарчилал хэмжилзүйн газрын байцаагчид 24 жинд жингийн баталгаажилтыг хийж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийг сурталчилан тус өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан байна.
Ц. Ану
Ц. Ану