logo
“Эрин” хотхонд сургууль, эмнэлэг, цэцэрлэг баригдана

“Эрин” хотхонд сургууль, эмнэлэг, цэцэрлэг баригдана

2013/06/11
 Шинэчлэлийн Засгийн газар урт хугацааны, жилийн  +-8 хувийн зээлээр иргэдээ орон сууцжуулах шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбогдуулан  Сонгинохайрхан дүүрэг буюу нэгдүгээр хороололд “Эрин интернэшнл” компани  бүрэн цутгамал, 12 давхар, 2-3 орцтой  2000 айлын орон сууц эхний удаад барихаар болжээ. Нийтдээ найман мянган айлын орон сууц барихаар төлөвлөхийн хамт сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдсан иж бүрэн хотхон байгуулах юм байна. “Хархорин” худалдааны төвийн баруун урд, төв замдаа ойр, энэхүү хотхоныг ирэх жил гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. "Эрин" хотхоны шав тавих арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон албаны хүмүүс  оролцлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш