logo
Өнөөдөр төрийн их хар сүлдийг цэнгүүлж байна

Өнөөдөр төрийн их хар сүлдийг цэнгүүлж байна

2013/06/11
Өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт уулын орчим орших газар Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг зохион байгуулж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Бүх цэргийн Их Хар сүлдний дүрэм”-д зааснаар Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг хоёр жил тутам хийдэг. Монгол цэргийн оройн дээд сүлд шүтээн Их Хар сүлд нь эртний түүхэн уламжлалтай. XII-XIII зууны үед цэргийн Их Хар сүлдийг шүтэн тахих ухамсар, сэтгэлгээ тал нутгийн нүүдэлчдийн оюунд гүн бат шингэж, улмаар тэр нь нэгдсэн төр улсын нэг гол билэгдэл болсон түүхтэй билээ. Бүх цэргийн Их Хар сүлд бол Монгол төр өнө мөнхөд бат тогтвортой оршин тогтнох баталгаа, монгол цэрэг эрсийн сүр хүч үргэлжид мандан бадрахын билэг тэмдэг юм. Бүх цэргийн Их Хар сүлд бол Монгол төр өнө мөнхөд бат тогтвортой оршин тогтнох баталгаа, монгол цэрэг эрсийн сүр хүч үргэлжид мандан бадрахын билэг тэмдэг аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш