Нийслэлийн онцгой байдлын газраас Гамшиг осол, галын аюулгүйн техникийн нөхцлийг бэхжүүлэх, мэргэжлийн анги болон орон тооны бус бүлгийн хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 8 байгууллагын дунд 4 төрлөөр тэмцээн зохион байгууллаа. Архивын ерөнхий газар энэ тэмцээнд амжилттай оролцож багаараа Тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо.