logo
Газраа байраар солих түчээг баянзүрхчүүд эхлүүллээ

Газраа байраар солих түчээг баянзүрхчүүд эхлүүллээ

2013/06/13

Нийслэлийнгэр хорооллыгдахин төлөвлөлтөд оруулж, барилгажуулах ажлын эхлэлийг Баянзүрх дүүрэгт тавилаа. Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг Батлан хамгаалах их сургуулийн баруун талд гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, газрыг байраар солих их ажлын эхлэлшав тавих ёслол өнөөдөр болсон юм.

Гэр хорооллыг орон сууц хороолол болгож, газраа байраар солин иргэдийг тав тухтай амьдрах нөхцөл боломжийг бий болгох ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа уг төслийг хэрэгжүүлэгчкомпани нь “Баганатөргөө” аж. Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Баттулга, Хотын захирагч Э.Бат-Үүл болон, Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа нар уг арга хэмжээнд оролцсон юм.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Баянзүрх дүүрэг 28 хороотой. 28 хорооны 20 нь гэр хорооллын бүс нутагт оршдог. Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, газрыг байраар солих ажлын эхлэл манай дүүргийн 8, 16 дугаар хорооноос эхэлж байгаад баяртай байна. Дүүргийнхээ бүхий л бүс нутгийг орон сууцжуулж, иргэд маань амар тайван аюулгүй, цэвэр сайхан орчинд амьдардаг болохын төлөө Засаг даргын Тамгын газраас бололцоотой бүхий л ажлыг хийж ажиллах болно” хэмээлээ.

Дашрамд дурдахад, тус компани нь 30 га газарт орон сууцны иж бүрэн хороолол босгох бөгөөд 400 өрхийн орон сууцны барилгыг шинэчлэн барилгажуулж, 9-25 давхартай, 50 байшинд нийт 3812 өрхийн 14500 орчим хүн амьдрах боломжтой болох юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш