logo
Ленины музей ССАЖЯ-нд шилжихээр болжээ

Ленины музей ССАЖЯ-нд шилжихээр болжээ

2013/06/13

Ленины музейн өмчлөлийн маргааныг шийдвэрлэх анхан шатны шүүх хурал товлосон ёсоор 2013 оны 6 сарын 12-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд  13.15 цагт эхэлж 16.00 цагт шийдвэрээ гаргалаа. Шүүх хуралдаанд музейн ашиглагч тал буюу шүүх хурлын хариуцагч тал гэгдэх Монгол Ардын намаас төлөөлөгч хүрэлцэн ирээгүй ч шүүх хуралдаан үргэлжилсэн байна.
 
Учир нь МАН-ын төлөөлөгч олон удаагийн хуралд ирээгүй гэх шалтгаанаар хойшилж байсан тул энэ удаа шүүх хуралдааныг хойшлуулахгүй байх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан байна.

Гурван цаг үргэлжилсэн шүүх хурлаар Ленины музейг музейн зориулалтаар ашиглах нь зөв гэсэн шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан байна. Тиймээс  хариуцагч тал болох Монгол Ардын намаас Ленины музейн өмчлөлийг ССАЖЯ-нд шилжүүлэхээр болжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш