logo
Морин шоргоолжнууд 11 мянга орчим долларыг иджээ

Морин шоргоолжнууд 11 мянга орчим долларыг иджээ

2013/06/13
Хятад иргэд гэртээ мөнгөө хадгалах нь түгээмэл үзэгдэл гэнэ. Түүний нэг жишээ бол мөнгөө гэрийнхээ бичгийн ширээний модон хайрцагт хадгалж байсан Өмнөд Хятадын тэтгэвэрийн насны нэгэн эмэгтэй гэрт нь үржиж үүрлэсэн морин шоргоолжны балгаар 65 мянга орчим юанийг (11 мянган доллар) алдсан байна. Сул цалинтны хэлснээр 400 мянган юанйг бараг хагас жилийн өмнө төрөл төрөгсдөөсөө аваад цаасанд ороож, ширээндээ хийсэн аж. Хожим морин шоргоолжуудыг ширээн дотор үүрлэснийг хараад, мөнгөө алдсанаа ойлгожээ. Юу гэвэл морин шоргоолж мод, цаас идэх дуртай. Олонхи дэвсгэртийг мэрэж цоолсон байв. Сул цалинтан банканд хандаж, урагдсан дэвсгэртүүдээ солихыг оролдсон боловч банкны ажилтнууд дэвсгэртийн тэн хагас нь  үлдсэн болон  дугаарнь тод харагдаж байгаа 335 мянга орчим юанийг л  сольсон байна. Сул цалинтан ямар учраас мөнгөө банканд хадгалаагүйгээ тайлбарлаж мэдүүлээгүй аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш