logo
Колорадо муж улсын 1000 гаруй орон сууцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ

Колорадо муж улсын 1000 гаруй орон сууцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ

2013/06/13
АНУ-ын зарим мужуудад хээрийн болон ойн гал түймэр дэгдэн газар авч байгаа учир америкийн Колорадо муж улсын 1000 гаруй орон сууцны байшингийн бүх оршин суугчдын нүүлгэсэн байна.

 Эдүгээ  тус муж улсын нутаг дэвсгэр дээр дөрвөн гал түймрийг илрүүлэн бүртгэжээ. Муж улсын өмнөд Колорадо-Спрингс хот орчмын бүс болон хойд Роки-Маунтин байгалийн нөөцийн газар гал түймэрт автжээ. Энд түймрийг цурамд оруулсан ч бүрэн унтраагүй бөгөөд орон сууны хорооллуудад аюул учруулаад байна. Орон сууцны хэдэн байшин шатжээ.
Хуурай агаар, салхи гал түймэрт нэрвэгдэх газар талбайг түргэн өргөжүүлж байна. Оршин суугчид тэр болгон орон сууцаа орхин явж амжихгүй байна гэж цагдаагийн газрын төлөөлөгч Терри Макета мэдээллээ. Гал сөнөөгчид оршин суугчдыг аюулгүй газарт шилжүүлж нүүлгэхэд туслаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш