Монголын “Диснейлэнд” гэх хулхи шошготой “Хүүхдийн парк” бидэнд асар их төлөөсөөр ирсэн. Тус газарт ургаж, 40 гаруй жилийн нүүрийг үзсэн 13 мянган модыг хядаж, үндэс суурийг нь мулт татсаны үндсэнд шинэ паркийн шавыг тавьж, монголын хүүхдүүд дэлхийн парктай болох том мөрөөдөлтэй хоцорсон байдаг. Гэсэн ч эхнээсээ амь тасалж эхлүүлсэн ажил эцэс сүүлдээ замхарч, хөрөнгө мөнгөтэй нэгний үржүүлэхийн хүрд болж хувирсан. Тодруулбал, 2000 оны үеэр 4.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 13 мянган мод буттай, 16 мянган ам метр ногоон байгууламжтай, 30 гаруй тоглоомтой байсан хүүхдийн парк өнөөдөр таван одтой зочид буудал барих талбайгаас хумсалж бас харамлаж “өгсөн” хэсэгхэн газарт хиймэл зүлэг дэвсэж, хуруу дарам тоглоом өрж, хөл гишгэх зайгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс том компаниудтай хийх иргэдийн тэмцэл өрнөсөөр, хууль цаазаар шийдэх хариуцлагатай алхмын өмнө тулж ирээд байна. Тодруулбал, С.Оргил нарийн найман иргэний нэхэмжлэлтэй паркийн асуудлын шүүх хурлын давж заалдах шатны хурал өнөөдөр товлогдсон. Үүнд анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Учир нь паркийн 35 га газраас, найман га болтол нь танасан томоохон компаниуд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн анхан шатны шүүхээр ялагдал хүлээсэн. Нэгэнт л ардчилсан нэрийг зүүж байгаа учраас шүүхийн шийдвэр гарсан л бол түүнийг үг дуугүй биелүүлэх нь хүн бүрийн үүрэг. Тиймээс томоохон хэмжээний газарт хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах явц нь үндсээрээ буруу байсан гэдгийг шүүх бүрэлдэхүүний шийдвэрээс сонссон компаниуд хөрөнгө оруулалтаа салхинд хийсгэх вий гэхээс зүрхэнд нь шар ус хурсан биз.
Улмаар тэд давж заалдах шатны шүүхэд хандсан нь өнөөдөр товлогдсон. Тиймээс өнөөдөр шүүхээр ямар асуудал дэнслэгдэх талаар дэлгэрэнгүй хүргэхийг зорилоо. 1980-1982 оны хооронд улсаас 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн (ҮСАХ)-д оруулжээ. Үүнээс 10-н жилийн дараа Хятад улсын тоног төхөөрөмжөөр паркийн тоглоомыг сэлгэж, засварласан байдаг. Тэр цагаас хойш хариуцах эзэн байсан ч харж хандах хүнгүй байсан нь одоогийн их маргааны эхлэл гэлтэй. Учир нь 1992 он хүртэл Эвлэлийн төв хорооны харьяанд байсан ҮСАХ хотын захиргаа гэх шинэ удирдлагатай болсноор жил ирэх тусам хуучирч байсан паркад нэг ч удаа хөрөнгө оруулалт хийгдээгүй байдаг. Харин 2000 оноос эхлээд ҮСАХ-д хөрөнгө оруулалт хийх Японы “Иточу” гэх компанийн нэр сонсогдож, зуучлагчаар нь “Голомт” ажилласан гэдэг. Гэсэн ч “Дисней лэнд”-тэй болгох луйврын эхлэл тавигдах хүртэл тус компаниас сохор зоос ч орж ирээгүй аж. Хэрэг явдлыг сийрүүлбэл, Монгол, Японы хамтарсан “ҮСАХ компанийг үүсгэн байгуулах гэрээ”-г 2005 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр манай талыг төлөөлж, тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга М.Цэрэндорж, Японы талыг төлөөлж “Иточу” корпорацийн аж үйлдвэрийн салбарын Ази Номхон далай бүсийн газрын дарга Такаги Хидеки болон тус корпорацын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Хошино “хочит” Т.Энхбат нарын хооронд гэрээ байгуулагджээ.
Харин тус гэрээний тавдугаар зүйлийн 5.1-д “хамтарсан компанийн дүрмийн сан нь оролцогч талуудын оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх бөгөөд нийт хэмжээ нь 6481.1 сая төгрөг байх”, 5.2, 5.3-т зааснаар манай талын оруулах хөрөнгө нь дүрмийн сангийн нийт хөрөнгийн 26 хувь буюу 1685.1 сая төгрөг, Япон талын оруулах хөрөнгө нь 74 хувь буюу 4769.0 сая төгрөг байх, 5.4-т зааснаар “энэ хөрөнгийг ҮСАХ-д хийгдэх бүрэн шинэчлэлтэй холбогдуулан дөрвөн жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулах, 4.6-д “”хамтарсан компани нь хүлээсэн үүргийнхээ хувьд эд хөрөнгийн хариуцлагыг зөвхөн эзэмшиж байгаа эд хөрөнгийнхөө хэмжээнд хүлээнэ” гэж тус тус заажээ. Гэтэл “Иточу” корпорацаас анх 2005 онд оруулах ёстой 74 хувийн хөрөнгийг ямар хэлбэрээр оруулсан, түүнээс хойш дээрх гэрээнд заасан дөрвөн жилийн хугацаанд ямар үе шаттай оруулсан нь тодорхойгүй болох нь “2009 оноос хүүхдийн тоглоом байрлуулж эхэлсэн, хуучин тоглоомуудыг үнэлж хөдөө орон нутагт шилжүүлсэн” гэсэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жуковын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогддог аж.
Тиймээс “Иточу” корпорацаас тухайн үед ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүйгээр үл барам өнөөдрийг хүртэл ҮСАХ-д гэрээнд заасан хөрөнгө оруулалтаа оруулаагүй байна. Түүнчлэн олон жилийн хугацаанд хүүхдийн парк бүрэн ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээ, бусад бичгийн нотлох баримтууд болон талуудаас шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлгээр нотлогддог байна. Улмаар шүүх бүрэлдэхүүн “Иточу” корпорацийг оруулбал зохих 74 хувийн хөрөнгөө оруулаагүй байхад нь хамтарсан компанийг байгуулсан нь Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “...хувьцааны төлбөрийг компанийг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө төлнө” гэж заасныг зөрчсөн, хууль бус хувьчлал болох нь тогтоогдож байна хэмээн үзжээ.
Тиймээс тэдний “Диснейлэнд” болгох ажил эхнээсээ хууль бус байж хэмээн дүгнэж болохоор байна. Харин “Иточу” хөрөнгө оруулалт хийгээгүй байхад хулхи шошготой “Диснейлэнд” хэний мөнгөөр сүндэрлэсэн бэ гэх асуулт урган гараад байсан юм. Гэхдээ үүнд нэг их тайлбар хэрэггүй биз ээ. Учир мэдэх хүний өгүүлснээр тус паркийн газарт хөрөнгө оруулалт хийсэн компани нь “Бодь групп” гэдэг. Тиймээс “Иточу” гэх компанийн нэрийг бариад “Бодь” групп хүүхдийн паркийг алхам алхмаар өөрийн болгосон бололтой.
Түүнчлэн тус группийг ҮСАХ-гийн 76 хувийг эзэмшихийн тулд 6.5 тэрбум төгрөг “хаясан” гэх яриа ч бий. Ямартай ч тэрхүү мөнгө нь хүүхдийн паркийн дансанд хаяглагдаж очоогүйг ҮСАХ-ийн удирдлагууд хэлдэг юм билээ. Тиймээс “Иточу” компани шүүхээр ялагдвал “Бодь групп” тодорхой хэмжээний хохирол амсах л болов уу. Бид маргаашийн дугаартаа давж заалдах шатны шүүх хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Эх сурвалж: А.Чилүгэн