logo
Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд сургалтад хамрагдав

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд сургалтад хамрагдав

2013/06/15
Эрүүл мэндийн яам Авлигатай тэмцэх газартай хамтран Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд 6 дугаар сарын 14-ний өдөр эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар нээж, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах комиссар Д.Мөнхжаргал удирдан явуулсан юм. Сургалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг нарийвчлан танилцуулж, цаашид дагаж мөрдөж ажиллах хэрэгтэй талаар ярив.

ЭМЯ-ны Авлигатай тэмцэх сарын ажлын хүрээнд зохион байгуулагдсан тус сургалтад ЭМЯ-ны харъяа байгууллагууд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа байгууллагуудын дарга, ерөнхий эмч нар зэрэг 32 хүн оролцлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш