logo
БНАСАУ өөрийг нь цөмийн зэвсэгтэй улс гэж зөвшөөрөхийг хүсэв

БНАСАУ өөрийг нь цөмийн зэвсэгтэй улс гэж зөвшөөрөхийг хүсэв

2013/06/17
БНАСАУ Хятад улсаас өөрийг нь цөмийн зэвсэгтэй улс гэж хүлээн зөвшөөрөхийг хүслээ хэмээн өнгөрсөн ням гарагт  “Йонхап” агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын эх сурвалжаас үзэхэд энэ мэдэгдлийг Ким Чен Уны тусгай төлөөлөгч Чхве Рён Хэ таван сард БНХАУ-ын дарга Си Зиньпиньтэй уулзахдаа хийсэн байна. Хятад улс энэ саналыг эерэгээр хүлээж авсан байж болзошгүй гэнэ. Өмнө нь БНАСАУ  Йонбен дахь цөмийн реакторын үйл ажиллагааг сэргээж бодолтой байгааг гэж мэдээлсэн. Энэ реакторын үйл ажиллагааг 2007 онд түр зогсоосон юм. 6 сарын 27 - 30-нд Бээжинд болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе болон Си Зиньпин нарын дээд хэмжээний уулзалтаар хойд Солонгосын цөмийн зэвсэгийн асуудал хэлэлцэх хамгийн гол асуудал байх төлөвтэй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш