Шинэчлэлийн Засгийн газраас нийгмийн дийлэнх хэсэг болох дундаж орлоготой иргэддээ зориулан хэрэгжүүлж буй8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ. Зээлолгох ажлын нээлтийн ёслолМонголын банкны салбарт орон сууцны зээлийг түлхүү олгох бодлого баримталсаар ирсэн Худалдаа, хөгжлийн банкны төв байрны гаднаталбайд болсон юм.
“Орон сууцны зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж буй энэ өдөр монголчууд эх орондоо сайхан амьдрахад нэг алхам урагшилсан түүхэн мөч. Зээлийн хүүгийн 18 гэдэг тоог 8 болгох нь үзэгний үзүүрээр хийдэг ажил биш, үүний ард олон хүний олон сарын хөдөлмөр шингэсэн юм” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ тодотголоо.
15 хувьтай инфляцийн түвшинг нэг оронтой тоонд оруулж байж л орон сууцны зээлийн хүүг бууруулах боломжтой учир Шинэчлэлийн Засгийн газар үнийн өсөлтийг хазаарлахаар олон салбарт бодлого хэрэгжүүлсэн. Ерөнхий сайд нүүрсний үнэтэй ноцолдлоо гэж шүүмжлүүлсэн ч том жижиг ажлуудын нийлбэр үр дүнд өнөөдөр орон сууцны зээлийн хүүг хоёр дахин бууруулж байгаа юм.
Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Урт хугацаатай, бага хүүтэй зээл олговол монголчууд салбар бүрт баялаг бүтээх боломжтой. Энэ боломжийг Шинэчлэлийн Засгийн газар олгохын тулд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахаа амласан. Энэ амлалтынхаа нэгийг өнөөдөр биелүүлж байна. Одоо гагцхүү иргэд, залуус маань илүү их хөдөлмөрлөж, бүтээсэн баялгийнхаа хэрээр ая тухтай амьдрах боломжтой боллоо шүү” гэлээ.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ “Засгийн газар, Төв банк бодлогоо гаргаж, хөрөнгөө шийдэж, хэрэгжүүлэх заавар журмыг нарийвчлан тогтоож өгсөн. Одоо гардан гүйцэтгэх ажил банкуудын гар дээр ирлээ. Манай банкны хувьд өнгөрөгч долоо хоногийн турш зээл олгох бэлтгэлээ бүрэн хангасан” гэсэн юм.
ХХБ-ны хувьд бүх салбар, тооцооны төвөөрөө дамжуулан зээл хүсэгчдийн материалхүлээн авч, орон сууцны 8 хувийн хүүтэй зээл олгож эхлээд байна. Арилжааны бусад банк ч өнөөдрөөс орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн. Үүний зэрэгцээ иргэдийн өмнө авсан өндөр хүүтэй зээлийг 8 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх ажлыг банкууд дор бүрнээ зохион байгуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.