logo
Нийслэлийн цагдаагийн газрын нэр бүхий 3 барилгыг актлав

Нийслэлийн цагдаагийн газрын нэр бүхий 3 барилгыг актлав

2013/06/18
Нийслэлийн  цагдаагийн газрын СХД-ийн 9-р хороо Баянхошууны эцэст байрлах Цагдаагийн хэлтсийн байр, ХУД-ын 6-р хороо Яармагт байрлах цагдаагийн тасгийн байр, ЧД-ийн 13-р хороо Хайлаастад байрлах цагдаагийн тасгийн байруудыг актлан нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг нийслэлийн өмчийн харилцааны газрын дэд дарга М.Батдорж  танилцуулллаа.

Эдгээр барилгуудыг актлаж, буулгах тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд барилгын хана болон шал нь мөөгөнцөртсөн, зарим хананд цууралт үүсч, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болсон байна. Тиймээс эдгээр барилгуудыг актлан, нийслэлийн хөрөнгийн бүртгэлээс хасч, шинээр барилга барих шаардлагатай гэж үзжээ. Тус хэлтсүүдийн шинэ барилгыг барих төсвийг нийслэлийн 2013 оны төсөвт суулгаж, НИТХ-аар батлуулсан бөгөөд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендер зарлаад байгаа юм. Мөн барилга буулгах зардлыг төсөвт оруулж батлуулжээ.  НИТХ-ын Тэргүүлэгчид дээрх барилгуудыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш