БШУ -ны дэд сайд Б. Ургамалцэцэг, МОХ -ны ерөнхийлөгч Х. Батсайхан тэргүүтэй албаны хүмүүс оюутны Б хотхонд баригдаж буй 1000 оюутны байрны барилгын ажлын явцтай танилцлаа.Барилгын ажлын явц хувьд гадаад болон дотоод засал бүрэн дууссан бөгөөд одоо дотоод сангийн ажил болон цахилгааны монтажын ажил явагдаж байна. БШУ -ны дэд сайд Б. Ургамалцэцэг 1000 оюутны байрны ажлын явцтай танилцаж байхдаа сэтгүүлчдэд хандан хэлсэн үгэндээ "Барилгга гүйцэтгэгчидэд барилгын ажлыг 2013 оны 07 сарын 20 -ны дотор дуусгаж Улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг өгсөн. Мөн түүнчлэн байр ашиглалтанд орсоны дараа аль сургуулиас хэдэн оюутан оруулах, болон бусад менежментийн ажлыг Монголын Оюутны Холбоонд хариуцуулан хийлгэнэ" гэж хэллээ.