logo
Ким Чен Ун Адольф Гитлерийн «Майн Кампф» номыг уншиж судлахыг тушаажээ

Ким Чен Ун Адольф Гитлерийн «Майн Кампф» номыг уншиж судлахыг тушаажээ

2013/06/20
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун германы фашистуудын удирдагч Адольф Гитлерийн «Майн Кампф» номын хуулбаруудыг БНАСАУ-ын дээгүүр албан тушаалтай түшмэдүүдэд тараажээ.

Тэрээр Гитлерийн тулгуур бүтээлийг судлаж, удирдагчийн арга барилаа боловсронгуй болгохыг тэдэнд даалгасан байна.

Ким Чен Ун Гитлерийн бүтээлийг нарийн нухацтай судлаж, практик хэрэг дээр хэрэглэх боломжийг судлахыг тушаагаад Адольф Гитлер дэлхийн 1-р дайнд ялагдснаас хойш Герман улсын сүр хүчийг ахар богино хугацаанд сэргээснийг онцолжээ.

Түүнчлэн спорт Германы эв нэгдлийг бэхжүүлэх, нацистуудын үзэл суртлыг дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Ким Чен Ун мэдэгдсэн байна. Умард Солонгосын удирдагч хамтран зүтгэгчиддээ хандан БНАСАУ-д спортын хөгжлийг урамшуулахыг уриалжээ.

Ким Чен Ун Швейцарт олон улсын сургуульд Адольф Гитлерийн түүхийг гүнзгий судласан байх боломжтой гэнэ. тэрхүү номын тухай товчхон дурьдвал

 Гитлер «Майн кампф» («Миний тэмцэл») номоо 1924 онд баварын гянданд хоригдсон үеэр бичжээ. Хожим тэр нийт германы удирдагч болсон юм. Тунхаг нь авцалдаагүй үзэл санаа, дуртгал бүхий еврейн эсрэг үзэл санаа бүхий ном юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш