Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Даваа гарагт олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Клайд энд Ко” хуулийн фермийн ахлах хуульч, хадагтай Илдико Гергейгтэй уулзаж, “Улаанбаатар метро”-ны бүтээн байгуулалтын ажлын хууль эрхзүйн асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцсон. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга метро төслийг хэрэгжүүлэхэд олон улсад нэр хүндтэй, мэргэжлийн, туршлагатай хуульчдын зөвлөгөө дэмжлэг үзүүлэхийг хадагтай Илдико Гергейгээс хүссэн юм. Нийслэлийн Засаг даргын хүсэлтийн дагуу “Клайд энд Ко” олон улсын хуулийн байгууллагын метро төмөр зам харицсан ахлах хуульч Давид Мооре болон Найжил Тайлор нар Английн Лондон хотоос интернэтээр шууд холбогдож, нийслэлийн удирдлагуудад Метро төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах хууль эрхзүйн орчинг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, санал солилцлоо.
Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн эрдслийг маш сайн тооцох нь чухал. Бизнес эрхлэгчдийг дэмжих байдлаар төлөвлөлт хийж, бүтээн байгуулалтын ажилд хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах нь илүү ашигтай. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд зорчиход аюулгүй орчинг бүрдүүлэх нь зайлшгүй чухал төдийгүй метроны шугамын ойр орчин болон метроны эхний буудлаас эцсийн буудал хүртэлх газар ашиглалтыг маш сайн хийж чадвал эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй байдаг. Бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахын тулд хууль эрхзүйн орчин маш тогтвортой, тодорхой байх хэрэгтэй гэх зэрэг үнэтэй зөвлөгөө, мэдээллүүдийг өглөө.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэхээр судалгаа хийж, эцсийн тайланг гаргасан юм. Урьдчилан төлөвлөж байгаагаар 2020 онд “Улаанбаатар метро” нийслэлийн иргэдэд үйлчилж эхлэх бөгөөд бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахад нийслэл анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тиймээс метро, төмөр замын тээврээр мэргэшсэн олон улсын хуульчидтай санал солилцох боломж олдсон нь “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг болж байна гэдгийг уулзалтанд оролцогчид хэлж байлаа гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.