logo
“Тэргүүн” сонины орлогч эрхлэгч З.Одончимэг:

“Тэргүүн” сонины орлогч эрхлэгч З.Одончимэг: "Тэргүүн" сонины захиалагчид хамгийн хямд ярианы тарифтай,“SKYPHONE” брэндийн дугаарыг нэг сарын үйлчилгээний эрх, 500 нэгж, нэг GB дата эрхтэй нь бэлгэнд авна.

2013/06/21
Монголын сонины холбооны Топ-10 сонины нэг, Монголын маркетинг менежментийн холбооны Шилдэг долоо хоног тутмын сонины нэг “Тэргүүн” сонин есөн жилийн ойтойгоо золгож байна.  “Тэргүүн” сонин энэ удаа есөн жилийн ой, 400 дахь дугаарын баяраа уншигч захиалагч олонтойгоо хуваалцаж, онцгой содон бэлгийг барьж байна. Тус сонин “Скайтел”ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2013 оны гуравдугаар улиралд “Тэргүүн” сониныг захиалсан захиалагч бүртээ нэг сарын үйлчилгээний эрх 500 нэгж, нэг Gb дата эрхтэй “Skyphone” брэндийн дугаарыг бэлгэнд өгөх юм. Уншигч Та бүхэн “Тэргүүн” сониныг захиалсан шуудангийн баримтаа авч, “Скайтел” ХХК-ийн салбарууд дээр очин  хамгийн хямд ярианы тариф бүхий “Skyphone” брэндийн дугаарыг бэлгэнд авах боломжтой юм. Энэ талаар Үндэсний долоо хоног тутмын “Тэргүүн” сонины орлогч эрхлэгч З.Одончимэгээс тодрууллаа.


-Юуны өмнө есөн жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Тэргүүн” сонины хамт олонд баярын мэнд хүргэе
.

-Баярлалаа. Үндэсний долоо хоног тутмын “Тэргүүн” сонин маань 2004 оны зургаадугаар сард анх Хууль зүйн яаманд бүртгүүлж, албан ёсоор үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авч, анхны дугаараа уншигч олондоо хүргэж байсан тэр өдрөөс хойш есөн жил өнгөрч, нийтдээ 400 дахь дугаараа өнгөрсөн долоо хоногт уншигч олондоо хүргээд байна. Одоогоос есөн жилийн өмнө Монголын хэвлэл мэдээллийн зах зээл дээр 50 гаруй чөлөөт хэвлэл үйл ажиллагаа явуулж байсан. Тэгвэл өнөөдөр энэ тоо гарын арван хуруунд багтахаар цөөрөөд байна. Тэгэхээр өнгөрсөн есөн жилийн хугацаанд  Монголын чөлөөт хэвлэлүүдийн  дунд том шалгарал явагдсан гэж ойлгож болно. Өөрийн гэсэн уншигч захиалагчидтай, нийтлэлийн бодлоготой, үнэн бодит мэдээллийг хүргэж чаддаг, мэргэжлийн сэтгүүлчидтэй, санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус чөлөөт хэвлэлүүд л өнөөдөр мэдээллийн зах зээл дээр өрсөлдөж, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэдний нэг нь манай “Тэргүүн” сонин юм. Сонины хувьд нэг том онцлог байдаг. Энэ бол уншигч захиалагчдийн тоо. Сонин өөрийн гэсэн захиалагч, уншигчидтай байж хөл дээрээ зогсож, хэн нэг нам эвсэл, бизнесээс хараат бусаар үйл ажиллагаа явуулж, урт удаан оршин тогтнодог. “Тэргүүн” сонины хувьд байнгын уншигч захиалагчидтай. Энэ захиалагч нарынхаа итгэл найдвар дээр тулгуурлан бид есөн жил үйл ажиллагаагаа тогтмол тасралтгүй явуулж, хэвлэл мэдээллийн зах зээл дээр өөрийн гэсэн байр сууриа олж авч чадсан. Тиймээс тус сонины хамт олон есөн жилийн ой, 400 дахь дугаарын баяраа уншигч, захиалагч нарынхаа баяр болгон тэмдэглэж, тэдэндээ хамгийн үр ашигтай, бас амьдрал ахуйд нь хэрэгтэй зүйлийг бэлэг болгон өгөх шийдвэр гаргасан. Энэ дагуу олон судалгаа явуулсны дүнд бүхий л сүлжээнд 30 төгрөгөөр ярьж, 10 төгрөгөөр мессэж бичих боломжтой  “Skyphone” брэндийн дугаарыг сониныхоо бүхий л захиалагч нарт бэлэглэхээр сонгож аваад байна. 2013 оны гуравдугаар улиралд “Тэргүүн сониныг захиалсан захиалагч бүр хамгийн хямд ярианы тарифтай, “Skyphone” брэндийн дугаарыг нэг сарын үйлчилгээний эрх, 500 нэгж, нэг Gb дата эрхтэй нь бэлгэнд авна. Энэ бол захиалагч нартаа хүргэж байгаа бидний бэлэг.

-“Тэргүүн” сонины зүгээс захиалагч нартаа өгч байгаа  “Skyphone” брэндийн давуу тал нь юу вэ?


- “Тэргүүн” сонины уншигчдад бэлэглэж байгаа “Skyphone” брэнд маань хамгийн хямд үнийг, хамгийн хэмнэлттэй нөхцөлүүдийг хэрэглэгчиддээ бодитоор санал болгодог. “Skyphone” үйлчилгээ анх 2005 онд Үүрэн холбооны зах зээлд нэвтэрснээр урьдчилсан төлбөрт үйлчилгээний зах зээлд эрс шинэчлэлийг хийсэн байдаг.  Анх зах зээлд гарсан даруйдаа “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ”-ээр шалгарсан. Хамгийн хямд тарифыг хэрэглэгчиддээ санал болгохын зэрэгцээ  “Skyphone” брэнд нь цаг үргэлж шинэчлэгдэж, хамгийн оновчтой урамшуулал, хөнгөлөлтүүдийг байнга хүргэдэг гэдгээрээ давуу талтай. Тиймээс “Тэргүүн” сонины захиалагчид маань энэ үйлчилгээг авснаар сүлжээ харгалзахгүй 30 төгрөгөөр ярьж, 10 төгрөгөөр мессэж бичих боломжтой. Түүнээс гадна найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ групп үүсгэн хоорондоо хөнгөлөлттэй үнээр ярьдаг “Skygroup” үйлчилгээ, гэр бүлийн гишүүдээ өөр дээрээ бүртгүүлснээр өөрт ирэх дуудлагын ярианы төлбөрийг нь төлдөг “ Calleepay” үйлчилгээ, дуу хоолойгоороо мессэж илгээх боломжтой “Voice SMS” үйлчилгээ зэрэг олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүдийг хэрэгцээндээ тохируулан сонгох боломжтой байгаа.  Мөн зөвхөн “Skyphone”-ын хэрэглэгчдэд зориулсан “ЖООР” нэгжийн зээлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой юм.

-“Тэргүүн” сонины захиалагчид бэлгээ яаж авах бэ?

-Захиалагчид “Тэргүүн” сониныг захиалсан төлбөрийн баримтаа шуудангийн салбараас баталгаажуулан авч “Скайтел” компанийн дурын салбар  дээр очин “Skyphone” брэндийн дугаараа нээлгэж авах боломжтой. Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж байгаа Скайтел компанийн салбарууд, давуу эрхт борлуулагч нар “Тэргүүн” сонины захиалагч нарын бэлгийг түгээх болно. Захиалагч нар маань шуудангийн салбар дээр 5600 төгрөгөөр сонин захиалж, мөнгө тушаасан баримтаа  Скайтел компанийн салбарууд, давуу эрхт борлуулагч нарт өгөөд  л нэг сарын үйлчилгээний эрх 500 нэгж, нэг Gb дата эрхтэй “Skyphone” брэндийн дугаарыг ямар нэг нэмэлт хөлс төлөлгүйгээр нээлгэж авах боломжтой гэдгийг дахин сануулья. Мөн манай сонин Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх шуудангийн компанитай хамтран ажилладаг тул сонин захиалсан баримтаа баталгаажуулж аваарай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш