3 охин хамтлагын бүсгүйчүүд хувийн амьдралаа төвхнүүлээд уран бүтээлээсээ багагүй хөндийрээд байсан билээ. Хамтлагийн гишүүн дуучин Анхмаа үрийн зулай үнэрлэж хөөрхөн охинтой болсон бөгөөд тэрээр ямар сайн ээж болохоо харуулахын тулд ийнхүү уран бүтээлээ завсарлаад байсан. Тус хамтлагийнхан эргэн уран бүтээлийнхээ ажилд сүр дуулиантайгаар ороод багагүй хугацаа өнгөрч. Тэд "Universe best song" наадмын шилдэг оролцогч реппер А.Дөлгөөнтэй хамтран уран бүтээл хийж байгаа билээ. Тэдний хамтарсан анхны уран бүтээл болох "Amore" дуу аль хэдийнэ цацагдаж эхэлсэн бөгөөд залуусын дунд нэлээдгүй эрэлттэй байгаа сурагтай.
Ц.Ану