Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/48 тоот захирамжаар нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг хурааж замын санд бүрдүүлэх ажлыг Нийслэлийн төвийн дүүргийн салбар комиссууд 2013 оны 03 сарын 01-нээс 6 дугаар сарын 1-ний хооронд хамтран зохион байгууллаа. Энэ ажилд идэвх зүтгэлтэй гаргасан мэргэжилтнүүдэд өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал шагнал гардуулав. Дүүргүүдээс Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг эхний 3 байр эзэлсэн байна. Нийтдээ замын санд 11.5 тэрбум төгрөг оруулахаас 11.9 тэрбум төгрөг оруулж төлөвлөгөөний биелэлт 103.8 хувь, 440.5 сая төгрөгөөр давсан дүнтэй байна. Техник оношилгооны төвүүдийг 2 ээлжээр ажиллуулан, нэг цэгийн 33 үйлчилгээний төв нээсэн нь татвар хураалтын ажилд нааштай нөлөө үзүүлсэн гэж Нийслэлийн Татварын газрын татвар хураалтын хэлтсийн дарга Д.Ганболд хэллээ.
Шагнал гардуулсны дараа Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Энэ ажил бусад оронд иргэд нь төлж хэвшсэн энгийн үйл явц байдаг. Гэтэл манайд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах замын санд бүрдүүлэх ажил гэсэн нэртэй, зориуд хүн хүч тавин, албадлагаар явдаг ажил болжээ. Тиймээс тогтолцоог нь цаашид зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Энэ жилийн татвар хураалтын ажилд идэвх зүтгэлтэй оролцож, хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа. Ажилд чинь амжилт хүсье” гэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.