Энэ сарын 21-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Швейцарийн нэр хүнд бүхий “Neue Zuercher Zeitung” сонинд ярилцлага өгөв.
Сайд Л.Болд Монгол Улсын Засгийн газраас улстөр, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, эдийн засгийн өсөлт, ялангуяа байгалийн баялгийг хэрхэн үр ашигтай ашиглах талаар баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тэрбээр мөн, Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох ОХУ, БНХАУ –тай хөгжүүлж буй харилцааны онцлого, стратегийн зорилт, мөн “гуравдагч хөрш”-ийн бодлогод АНУ, Европын эзлэх байр суурийг илэрхийллээ.
Ази, Номхон далайн бүс нутаг,түүний дотор Төв Ази, Зүүн хойт Азид явуулж буй Монгол Улсын бодлого, боломжуудын талаар сонирхсон Швейцарийн сонины сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол Улс газар нутгийн байршлын хувьд Зүүн хойд Ази (ЗХА), Төв Ази хоёрт хоёуланд нь багтдаг. Манай улсын хувьд ЗХА-ийн бүс нутгийн улс орнуудтай улс төр, эдийн засгийн хувьд харилцан хамаарал ихтэй, өөрийн орны цаашдын хөгжлийг хангахад энэ бүс нутгийн улс орнуудтай харилцан ашигтай, нягт хамтран ажиллах шаардлагатай гэж үздэг юм. Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал юм. Монгол Улс Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах нь Монгол, Ази, Номхон далайн орнуудын төдийгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг эрх ашигт нийцнэ гэж үзэж, Солонгосын хойгийн маргаантай асуудлуудыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, түүний дотор Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын талаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагыг бодитой хэрэгжүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байна” гэлээ.