logo
Хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагын үндэсний стандарт байдгийг та мэдэх үү?

Хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагын үндэсний стандарт байдгийг та мэдэх үү?

2013/06/24

Стандартчиллын Үндэсний Зөвлөл "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" MNS 6264:2011 заавал мөрдөх стандартыг 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан. .Тогтоолд уг стандартыг 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан байдаг.

Энэхүү стандартаар хурдан морь унаач хүүхдийн уралдаан болон бэлтгэл сургуулилтын үед өмсөх малгай, нүдний шил, цээживч, өвдгөвч, тохойвч, гутал, эмээл, хазаар, ташуурт тавих шаардлагыг тогтоосон байна.

Үндэсний их баяр наадам ойртож байгаа, аймаг орон нутагт төрөл бүрийн баяр наадмаар зохиодог хурдан морины уралдааны үед уннач хүүхэд ямар хувцас өмсч, морины ямар хэрэглэл хэрэглэх талаарх дээрх стандартыг баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд, хамгаалалтын хувцас, хэрэглэл худалдан борлуулах аж ахуйн нэгж байгууллага, уяачид, морь унаач хүүхэд өөрөө болон түүний эцэг, эх, ар гэр, хяналтын байгууллагынхан сайн мэдэж хэн хэндээ шаардлага тавьж байх нь ирээдүй хойч үеийн хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх стандарт болсон юм.

Стандартчилал, хэмжил зүйн газраас үндэсний стандартын талаарх мэдээллийг нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх зорилгоор www.estandard.mn, www.estandard.gov.mn, www.masm.gov.mn цахим хуудсанд байршуулан, заавал үнэ төлбөргүй бүрэн эхээр нь хүссэн хүн бүр танилцах, судлах боломжийг бүрдүүлсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш