Нийслэлийн Хөдөлмөрийн газрааснийслэлийн алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн Налайх, Багануур, Багахангай, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдтэй хамтран ажиллуулж эхэллээ.
Энэ ажлын хүрээнд Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодын 600 гаруй иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл өгөх, ажил олгогчдоос ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрны захиалгуудыг танилцуулах, ажилд зуучлах, мэргэжлийн болон давтан сургалтанд бүртгэх, хамруулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”, “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, тогтоомжийг сурталчлан таниулах зэрэг үйлчилгээг хүргэсэн байна.