Эмхэтгэлийн шинэ дугаарт, үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг нийтэллээ.
Энэ хуулиар үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах, арилжих, бүртгэх, төлбөр, тооцоог гүйцэтгэх, хадгалах, бусад зориулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах, арилжихтай холбогдсон нийтлэг харилцааг энэ хуулиар, нарийвчилсан харилцааг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль тогтоомжийн дагуу зохицуулахаар энэ хуулийн үйлчлэх хүрээг тогтоожээ.
Энэ хуулийн зохицуулалтад хамрагдах үнэт цаасанд ямар санхүүгийн хэрэгсэл хамаарах, үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтэд ямар баримт бичгийг хавсаргах, мөн ямар тохиолдолд бүртгэхээс татгалзах, үнэт цаасны танилцуулга, шинжээчийн дүгнэлт нь ямар мэдээллийг агуулсан байх, үнэт цаасыг нийтэд хэрхэн санал болгох, хадгаламжийн бичгээр ямар эрх, үүргийг баталгаажуулах, ямар нөхцөлтэй байх, хадгаламжийн бичгийг хэн гаргах, ямар хэлбэрээр гаргаж болох зэрэг асуудлыг зохицуулж өгсөн байна. Үүнээс гадна үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд ямар мэдээллийг ямар нөхцөл байдал үүссэн тохиолдолд өгөх үүрэгтэй, үнэт цаасны зах зээл дэх төрийн зохицуулалт ямар байх зэрэг асуудлыг хуульд тодорхой тусгасан байна Энэ хуулийг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ.
Мөн дугаарт Үнэт цаасны зах зээлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулиудыг нийтэллээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудыг тус тус нийтлэв.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүрэн эхээр нь нийтэллээ.
Энэ хуульд гүйлгээний талаарх мэдээллийг ямар этгээд Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй, сэжигтэй гүйлгээний талаарх мэдээлэл ямар агуулгатай байх, ямар гүйлгээнд тусгайлан хяналт тавих, мэдээллийн нууцлалыг хэрхэн хадгалах, төрийн байгууллагууд түүний дотор Санхүүгийн мэдээллийн алба, эрх бүхий хууль сахиулах байгууллагын чиг үүрэг зэрэг асуудлыг хуульчилж өгсөн байна. Шинэ дугаарт, энэ хуулийг дагалдаж гарсан хуулиудыг нийтэллээ.
Эмхэтгэлд, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Үүгээр, урт ба дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичигт ямар зорилт, арга хэмжээ тусгагдсан түүний шалгуур үзүүлэлт ямар байх, 2014 он гэхэд хүрэх төвшин, үр дүн, хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлжээ. Тухайлбал, макро эдийн засгийн бодлого, бодит салбарын хөгжлийн бодлого, байгаль орчин, бүс нутгийн хөгжлийн бодлого, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалахын хүрээнд дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүнг тодорхой тусгажээ\
Эмхэтгэлд нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газарт чиглэл өгсөн байна. Үүгээр төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, төрийн алба ил тод байх, хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх, төсвийн ил тод байдлыг хангасан байх зэрэг хуулийн заалт тэдгээрт тусгагдсан зарчмыг баталгаажуулж Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна. Түүнчлэн зарлигийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналтыг тавьж, идэвх санаачлагатай оролцохыг нийт иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн байгууллагад хандан уриалжээ. Үүний зэрэгцээ чиг үүргийн хүрээнд зарлигийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийж ажиллахыг авлигатай тэмцэх болон хууль сахиулах байгууллагуудад даалгажээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт,Журам, жагсаалт шинэчлэн болон шинээр батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын
Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс