logo
Дөрвөн оронтой тусгай дугааруудад үнээ ил тавих шаардлага хүргүүллээ

Дөрвөн оронтой тусгай дугааруудад үнээ ил тавих шаардлага хүргүүллээ

2013/06/25

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт дөрвөн оронтой тусгай дугаар болон мессежний тусгай дугаарын үйлчилгээ, үнэ, тарифтай холбоотой гомдлуудмаш ихээр ирэх болсон бөгөөд энэ дагуу тус аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийхэд тусгай дугаар эзэмшигч нь хэрэглэгчдэд мэдээллийг зөрүүтэй мэдээлэх, үнэ, тарифаа ил тод мэдээлдэггүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4.1.2, Зар сурталчилгааны тухай хуулийн  7.2.3, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.10-т заасныг тус тус зөрчиж байгаа нь тогтоогдлоо.

Тиймээс нийт дөрвөн оронтой тусгай дугаар эзэмшигч аж ахуйн нэгжүүд нь тусгай дугаарын үйлчилгээ эрхлэх, сурталчлах түгээхдээ үнэ, тарифаа ил тод мэдээлдэг болгох буюу нэг мессеж бичих, нэг удаа залгахад тэдэн төгрөг гэж нүдэнд харагдахуйц хэлбэрээр бичиж байршуулахыг 2013 оны 7 дугаар сарын 10-ны биелүүлэхийг үүрэгдлээ.

Уг албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16.1.2-т заасны дагуу арга хэмжээ авахыг нийт тусгай дугаар эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш