Дэлхийн даяар смартфон, планшет хэрэглэдэг моод дэлгэрчээ. Хөдөлгөөнт төхөөрөг ямар чиглэлээр хөгжих талаар “Google” компанийн “Android” үйлдлийн системийн ерөнхий инженер Хироги Локхей “Известия” сонинд ярьжээ.
-Уламжлалт компьютерууд удахгүй үеэ өнгөрөөж, ирээдүйд авсаархан төхөөрөг хэрэглэдэг болно гэж ярьж болох уу?
-Компьютерийн тухай бус, ашиглах дэглэмийн тухай л ярина. Жишээ нь, ширээний ард ажиллаж байгаа архитекторт 20 инчийн дэлгэц хэрэгтэй. Мэдээж энэ нь авсаархан биш, гэхдээ түүнд ажиллахад тохиромжтой байна. Бусад хэрэглэгч явдал дундаа шуудангаа шалгаж, картаа харж, зурвас илгээж, худалдаа хийхийг хүсдэг.
-Тав эсвэл 10 жилийн дараа одоо бидний хэрэглэж буй хөдөлгөөнт хэрэгслийн оронд ямар техник гарах бол? Хөдөлгөөнт хэрэгсэл ямар чиглэлээр хөгжих вэ?
-Урьдчилан хэрэг их хэцүү л дээ. Нэг жишээ татъя: тавдугаар сард бид Android@Home технологийг танилцуулсан. Энэ нь интернэтээр дамжуулан чийдэн, угаалгын машин, агааржуулагч, сав суулга угаагч, хөгжим зэрэг хамгийн энгийн төхөөргүүдтэй харьцах боломж олгодог. Та ажил дээрээ ирсэн хойноо агааржуулагчаа унтраасан эсэхээ санахгүй санаа зовох тохиолдол гардаг. Тэгвэл одоо интернэтээр дамжуулан гэрийнхээ цахилгаан хэрэгслийг шалгах боломжтой болсон. -Ахуйн бүх техникээ солих хэрэгтэй болох нээ?
-Та өөрөө 5-10 жилийн дараа гэж асуусан шүү дээ. Энэ хугацаанд хүмүүс тавилга хэрэгслээ шинэчилнэ. Одоо бид улайсдаг чийдэн дээр ажиллаж байгаа.
-Түүгээр яах нь вэ?
-Өнгөрсөн тавдугаар сард чийдэн Wi-Fi-аар дамжуулан телефон утсаар яаж ярьдгийг үзүүлсэн. Та чийдэнгээ унтрааж, бас асааж болно. Мэдээж бид цаашид утсан дээр ч, планшет дээр ч ажиллана. Ирээдүйд ийм чийдэнтэй болж болох юм.
-Тэгвэл 10 жилийн дараа айл өрх бүр “ухаантай гэр”-тэй болох нь ээ?
-Тийм болно гэх бүрэн үндэслэл бий. Арван жилийн өмнө хэн ч сая бидний үзүүлсэн шиг утсыг ашиглаж болно гэж бодоогүй байх.
-Зохион бүтээгчид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын дагуу ажилладаг уу, техникийн боломжоор ажилладаг уу? Аль нь анхдагч вэ?
-Аль алиныг нь харгалзан үздэг гэж би бодож байна. Ямар нэг юм санаачилж сэдчихээд, түүний ашигтай эсэхийг тааварлах хамгийн хэцүү нь юм шиг надад санагддаг. Камертай утас хэн нэгэнд хэрэг болох эсэхийг би 10 жилийн өмнө мэдэхгүй л байсан. Гэтэл энэ нь үнэхээрийн ашигтай эд байсныг өнөөдөр би ойлгож байна. Манай Google дээр асар олон шинэ санаа дэвшүүлдэг судалгааны баг байдаг. Та их гайхах болноо!
-Планшет болон утсанд зориулсан нэг Android гарах болов уу?
-Дараагийн гарах программ. Программын шинэ хувилбарыг “Ice cream sandwich” гэж нэрлэсэн. Энэ намар гарна.
-Амьдрал ахуй болон ажил албан дээрээ улам олон зүйлийг компьютерт даатгаж байна. “Машины бослого” болно гэж айхгүй байна уу?
-Өө, тэгэлгүй яахав, кинонд таны тавьсан асуултын үй олон хариулт байдаг шүү дээ. Үнэн хэрэгтээ бид машинуудад зөвхөн хүнд, сонирхолгүй, бүтээлч бус хөдөлмөр зарцуулж байна. Газрын зураг аваад үзье. Хэрэгтэй хаягаа бид яаж олдог билээ? Атласаа дэлгээд цагаан толгойн үсгийн дарааллаар хуудсаа олно. Тоо томшгүй, сонирхолгүй гар ажиллагаа орно. Харин одоо гудамжны нэрээ оруулахад л хэрэгтэй мэдээлэл гараад ирдэг болсон.
-Гэрэл цахилгаангүй болбол хүн төрөлхтөн мөхнө. Тэгвэл интернэтгүй бол гар утас юу болох бол? -Миний хувьд гэвэл би гар утасны интернэтгүйгээр их шаналах нь тодорхой. Би шуудан, хуваарь, картуудаа хараад бүр дасчихжээ. Гэрэл зураг илгээх боломжгүй болно. Зүгээр л ажилгүй болох юм байна! Нийт хүн төрөлхтөн мөхнө гэдэг талаар бол мэдэхгүй юм. Гэхдээ л одоо олон хүнд интернэт өдөр тутмын хэрэглээ болсон.
-Энэ бодит хэрэгцээ юу эсвэл сэтгэл зүйн хараат байдал уу?
-Хэлэхэд хэцүү юм. Гэсэн ч энэ төхөөргүүд ярих юмгүй ашигтай бөгөөд таатай.