Сүүлийн үед Умард Солонгост хориг арга хэмжээ авах талаар Хятадын хандлага бодитойгоор өөрчлөгдсөн гэж НҮБ-ын нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгдсэн байна. Эх сурвалжийн хэлснээр, Бээжингийн зөвшөөрөлгүйгээр хэрэгжих боломжгүй хоёр гол асуудлыг баталсан аж. Учир нь Умард Солонгосын цөм болон пуужингийн туршилтад нэмэлт хориг арга хэмжээ авахыг Хятад улс зөвшөөрчээ. Ийнхүү НҮБ-ын Умард Солонгост хориг арга хэмжээ авах хорооны шинжээчдийн бүлгийн бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх болон тус улсын талаарх хар дансыг өргөжүүлэх гэсэн хоёр асуудал батлагдлаа.
АНУ, Хятад, Орос зэрэг 15 улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Умард Солонгост хориг арга хэмжээ авах хороонд багтдаг юм. Харин мэргэжилтнүүдийн зөвлөл нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван орон, Өмнөд Солонгос болон Японы гэсэн долоон гишүүнээс бүрддэг билээ.