Өнгөрсөн Лхагва гаригт Хятадын баруун-хойд хэсэгт орших ШУӨЗ0-нд эмх замбараагүй байдал үүсэний улмаас 30-аад хүн амь эрсдлээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр ШУӨЗО-ны нэгэн жижиг хотод хүйтэн зэвсэгтэй этгээдүүд цагдаагийн газар, орон нутгийн засаг захиргааны барилгын орчим талбайд халдлага үйлдэж, цагдаагийн хэд хэдэн машиныг шатаажээ. Үүний улмаас хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон энгийн иргэд амь насаа алджээ.
Цагдаа нар болон гэмт этгээдүүдийн хоорнд буудалцаан болж, хэт даврагч 10 этгээдийг устгажээ. Энэхүү будилаан ямар учраас будлиан гарсан тухай одоогоор мэдээлээгүй байна.
Шинжаан бол Хятадын «халуун цэгийн» нэг юм. Энд «Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн» хэт даврагч байгууллага ажиллаж байгаа тухай хятадын эрх баригчид өмнө нь нэг бус удаа мэдээлж байсан. Бээжин түүнийг террорист байгууллага хэмээн үзэж, алан хядах ажиллагааг нь илчлэн тасалдуулсан тухай үе үе мэдээлж байсан билээ.