Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн энэ удаагийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Соёл урлагийг хөгжүүлэх сан”-г татан буулгаж, хөрөнгийг нийслэлийн Соёл урлагийн газарт шилжүүлэхээр болжээ. “Соёл урлагийг хөгжүүлэх сан” нь нийслэлийн хэмжээнд соёл урлагийг хөгжүүлэх, соёл, урлагийн ажилтны мэргэшлийг дээшлүүлэх, соёл урлагийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор анх НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 109 дугаар тогтоолоор байгуулагджээ. 2008 оноос үйл ажиллагаа нь жигдэрч, тогтвортой ажиллаж байсан боловч 2009 онд Дээд шүүхийн шийдвэр гарч, интернэт, РС тоглоомын хэсгийг хүчингүй болгосноор орлого болон үйл ажиллагааны зардал бүрдүүлэх эх үүсвэргүй болж, зогсонги байдалтай ямар нэг үйлчилгээ үзүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна.
Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу дансыг нь хааж, төрийн санд үлдэгдлийг шилжүүлснээр үйл ажиллагаа нь дуусгавар болжээ
Иймд тус газрын дэргэд үйл ажиллагаа явуулж байсан “Соёл урлагийг хөгжүүлэх сан” татан буулгаж, үндсэн хөрөнгийг нийслэлийн Соёл, урлагийн газарт шилжүүлж байгаа юм.