Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Шинэ Зеландын Засгийн газар олон улсын болон дотоодын зохион байгуулалттай гэмт хэрэг болон авлигатай тэмцэхэд гэмт хэрэг, авлигатай тэмцэх хуулиудаа олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх зорилт тавьж байгаагаа мэдэгдлээ.
Энэхүү зорилтын үндсэн хэсэг нь 1000 шинэ зеланд доллар ($799)-оос дээш хэмжээний олон улс хоорондын шилжүүлэг, иргэдийн 10000 шинэ зеланд доллароос дээш хэмжээний бүх шилжүүлгийг банкууд Шинэ Зеландын Цагдаагийн Санхүүгийн тагнуулын албанд мэдээлдэг болох юм.
Мөн “Шинэ Зеландын Засгийн газар НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх, улмаар төр, хувийн салбарын авлигатай тэмцэх авлигын эсрэг нэгдсэн стратеги боловсруулж байгаа” гэж Хууль зүйн сайд Жудит Коллинс хэлсэн байна.
Энэхүү зорилтын өөр нэгэн хэсэг бол НҮБ-ын Олон улс хоорондын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенцийн дагуу мөнгө угаахтай тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.
Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс “Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын эсрэг хууль”-ийг тус улсын парламент энэ жил нэгтгэн батлахаар төлөвлөөд байна.