Энэ жил Монголын Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын долоон музей хоёр дахь удаагаа үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Уг үйл ажиллагаа нь "Түүхээр аялахуй" төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын музей, Дүрслэх урлагийн музей, Монголын театрын музей мөн Уран зургийн галерейг үнэ төлбөргүй үзэх боломжтой аж. Мөн энэ жилээс Өмнөговийн Төв музей, Тэмээний музей, Ёлын аманд байрлах Байгалийн музей багтаж байгаагаараа онцлогтой юм. Тус эдгээр музейг энэ сарийн 11-13-ны өдрүүдэд үзэх боломжтой.