Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг 07 дугаар сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд 7 дах жилдээ зохион байгуулна. Наадмыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 6 төрлөөр“Шилдэг оролцогч” шалгаруулах юм байна.
Үүнд: Хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхэд /3-10 насны хүүхдүүдийн дунд/,
Нийтийн бүжгийн шилдэг хос-1,
Хамгийн сайхан дээлтэй хос-1,
Хамт олноороо идэвхитэй оролцсон байгууллага-1,
Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч-1,
Шилдэг зохион байгуулалтай, идэвхитэй оролцсон нэг дүүргийг тус тус шалгаруулах юм. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2013 оны 07 сарын 01-ээс -08-ны өдрүүдэд нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд /2 хувь зураг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ/ бүртгэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.