logo
Үхрийн мах 11000 төгрөгийн үнэтэй байна

Үхрийн мах 11000 төгрөгийн үнэтэй байна

2013/07/01
Үндэсний статистикийн хорооноос өнгөрөгч зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 1.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иргэдийн хүнсний гол хэрэглээ болсон  Махны дундаж үнэ үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар өссөн бол, адууны махны үнэ 0.1 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, ямааны махны үнэ 2.1 хувь, хонины ястай махны үнэ 0.2 хувиар буурсан байна. Өнгөрөсөн долоо хоногийн байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 8129 төгрөг, хонины цул мах 8000 төгрөг, үхрийн /ястай/ мах 8914 төгрөг, үхрийн цул мах 10286 төгрөг, ямааны мах 6133 төгрөг, адууны мах 6767 төгрөгийн үнэтэй байсан. Энэ долоо хоногийн эхний өдрийн байдлаар энэ үнийн үзүүлэлтэнд өөрчлөлт ороогүй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш