logo
Энэтхэгт үерийн улмаас 3000 гаруй хүн сураггүй алга болоод байна

Энэтхэгт үерийн улмаас 3000 гаруй хүн сураггүй алга болоод байна

2013/07/02
Энэтхэгийн хойд хэсгийн Уттаракханд мужид үер болж, хөрсний гулсалт явагдсаны улмаас гурван мянга орчим хүн сураггүй алга болоод байна. Сүүлийн үеийн мэдээгээр  байгалийн гамшигт бүсэд 800 хүн амь насаа алджээ. Тус бүс нутгаас 100 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд цэргийн нисдэг тэргүүд оролцож байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үер буух гарах шалтгаан болсон Уттаракхандын аадар бороо нь сүүлийн 80 жилд ороогүй хүчтэй усархаг байгаа ажээ. Бадринатх хэмээх шашны төвд байгаа 900 гаруй гадны мөргөлчид үерт боогдоод байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш