logo
Египтийн сөрөг хүчин ерөнхийлөгч Мурсийг огцорхыг дахин шаардлаа

Египтийн сөрөг хүчин ерөнхийлөгч Мурсийг огцорхыг дахин шаардлаа

2013/07/02
Ням гарагт Египтэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагсан “Тамарруд” хөдөлгөөний зохион байгуулагчид ерөнхийлөгч Мурсийг нэн даруй огцрохыг шаардаж, энэ талаар шийдвэр гаргахад нь хоёр хоногийн хугацаа өгчээ. Энэ тухай хөдөлгөөний сайтан дээр гаргасан албан ёсны мэдэгдэлд өгүүлжээ. Түүийг эс огцорвоос хөдөлгөөнийхөн “Египтийн ард түмнийг тус улсын бүх томоохон талбай дээр дахин цугларч, эсэргүүцлийн олон нитйийн жагсаал явуулахыг” уриалжээ. Тус жагсаал нь Египтийн ерөнхийлөгчийн тангараг өргөсний нэг жилийн ойтой давхацсан бөгөөд хэдэн сая хүн оролцсон мэдээ байна. Мухаммед Мурсигийн талынхан болон түүнийг эсэргүүцэгчдийн хооронд болсон мөргөлдөөнд  14 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархаджээ. Хамгийн их олон тооны хүн Каирын эсэргүүцлийн жагсаалд оролцжээ. Янз бүрийн сувгаас ирж байгаа мэдээгээр, ерөнхийлөгчийн ордны дэргэд, Тахир талбай болон тус улсын төв гудамж, талбайнуудад зохиогдсон олон нийтийн цуглаануудад 2-4 сая хүн оролцжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш