Урин дулааны цаг эхэлснээр Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өнгө орж алаг эрээн цэцэгсээр өнгө нэмсээр байгаа нь магтууштай. Бүх нийтээрээ мод тарьж, БОАЖЯ-наас ажлын хэсэг гарган "Хот тохижилт"-ынхон ажилаа сайн гүйцэтгэж байгаа гэхэд хилсдэхгүй. Гэтэл бусдын хөдөлмөрийг үнэлэхгүй, эх орноо ногоон хотоо дээдэлдэггүй эрхэмүүд бас байх юм. Зарим нэг нь хотоо ногоон болгох гээд л зүтгээд л байдаг харин хэсэг бүлэг жолооч нэр ингээд л сүйтгээд байвал юу болох вэ. Эрхэм жолооч нараа түгжирэл дунд та хичнээн яарч байсан ч дүрмээ баримтлан хашлага давж ногоон зүлэгээ хайрлан гэмтээхгүй байхыг хүсье.
Ц.Ану
Ц.Ану