logo
Сонгинохайрхан дүүрэгт Б.Бат-Эрдэнийн сурталчилгаа 1 л удаа тараагджээ

Сонгинохайрхан дүүрэгт Б.Бат-Эрдэнийн сурталчилгаа 1 л удаа тараагджээ

2013/07/03
Нийслэлийн хамгийн олон хүнтэй Сонгинохайрхан дүүрэгт Ц.Элбэгдоржийн төлөө 67209 хүн саналаа өгсөн бол Б.Бат-Эрдэнийг ердөө 40-хөн мянган хүн дэмжсэн нь бүхэл бүтэн 20 мянган саналаар дутуу байна. Энэ ч аргагүй юм. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд энэ том дүүрэгт МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны материал ердөө нэгхэн удаа тараагджээ.  Харин АН-ын материал сурталчилгаа айл гэрийг дүүргэх шахсан гэнэ.  Дахин санал хураалтаар намын хороогоороо хөдөлж байсан бол энэ удаад хашин морь шиг байсан нь намын хорооны дарга, УИХ-ын гишүүн, улсын аварга Д.Сумъяабазартай холбоотой юм. Өнгөрсөн УИХ-ын сонгууль болон дахин санал хураалтын үеэр АН-ыг Д.Эрхэмбаяртай нь хамт зад шүүмжлээд дүүргийг тойроод явж байсан дүү Асашёрюү нь АН-д элссэн тул бараа нь мэдээж харагдсангүй. Намын хорооны дарга ч өөрөө үзэгдээгүй гэнэ.  “Би л гишүүн болсон бол бусад нь хамаагүй”  гэсэн байдлаар Д.Сумъяабазар гишүүн хандсанд намын нөхөд нь шүүмжилж байна. Уг нь адилхан бөх хүн, аварга хүн гээд намынхаа нэр дэвшигчийн төлөө хөлс хүчээ урсган зүтгэх учиртай  ч өнөөх бөхийн жудаг гэдэг нь харагдсангүй.  Б.Бат-Эрдэнэ сурталчилгааны хаалтаа Тусгаар тогтнолын талбайд хийхэд намаас нь сонгогдсон  УИХ-ын гишүүдээс нэг нь очоогүй нь гэдэг. Уг нь хамгийн түрүүнд очих хүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн намын хорооны дарга мөнөөс мөн юм.

 

Эх сурвалж: NUUTS.MN
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш