logo
Ордос хотын иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Ордос хотын иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

2013/07/03
Өвөр Монголын Ордос хотод өнгөрсөн ням гарагийн өдрөөс эхлэн орсон ширүүн бороонд 14 хүн амиа алдаад байгаа билээ. Тус хотын иргэд, албаныхан үерийн гамшигтай тэмцэж байгаа бөгөөд 2000 иргэнийг үерийн бүсээс нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж эхэлжээ. Үүний хажуугаар Өвөр Монголын Алшаа аймгийн зүүн хошуунд өнөөдөр 05 цаг 4-н минутад 3.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын бусад нутгаар ч үерийн аюул нүүрлээд байгаа бөгөөд улсын хэмжээнд нийт 19 хүн амиа алджээ. Одоогийн байдлаар Ордос хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа эрчимтэй өрнөж байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш