Уг ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, гишүүдэд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дарга Д.Нямжав, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Ш.Болорсүх, Кибер аюулгүй байдлын газрын дарга П.Баттөр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.