logo
07 дугаар сарын 11, 12-нд Дүнжингарав-Төв цэнгэлдэх, Мишээл экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

07 дугаар сарын 11, 12-нд Дүнжингарав-Төв цэнгэлдэх, Мишээл экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2013/07/04
Үндэсний их баяр наадмын 92 жилийн ойн баяраар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 832 тээврийн хэрэгсэл наадамчин олонд үйлчилнэ. Үүнд: 80 чиглэлд 596 их багтаамжийн автобус, туслах 28 чиглэлд бага оврын 184, зуслангийн 10 чиглэлд бага багтаамжийн 10, их багтаамжийн 8 автобус үйлчлэхээр төлөвлөжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнрүү 07 дугаар сарын 11, 12-нд хотын 31 чиглэлээс нийт 258 их багтаамжийн автобус Олимпийн гудамжаар орж үйлчлэхээс гадна Дүнжингарав худалдааны төвөөс 10 автобус, Мишээл экспо худалдааны төвөөс 5 автобус тус тус 3-8 минут тутамд богино эргэлтээр “үнэ төлбөргүй” олон нийтэд үйлчлэх юм байна. Төв цэнгэлдэх хүрээлэнрүү зөвшөөрөлтэй автомашиныг зогсоодог учир зөвшөөрөл аваагүй иргэдэд зориулан Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо худалдааны төв, Авто тээврийн газар, 120 мянгатын тойргийн “Jetro” дэлгүүр, ЗЦГ, Соёолж зэрэг газрын зогсоолуудад иргэд автомашинаа байруулж болох юм байна.  Харин Хүй долоон худагруу 07 дугаар сарын 11, 12-нд Мохатма Гандийн гудамжны зогсоолоос, 07 дугаар сарын 13-нд хотын төвөөс буюу МУБИС-ийн зогсоолоос 20 их багтаамжийн автобус үйлчилнэ. 07 дугаар сарын 11, 12, 13-нд “3, 4-р хороолол”, “7-н буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон” гэсэн 5 чиглэлээс тус бүр 4 нийт 20 бага багтаамжийн автобус Хүй долоон худагруу иргэдийг хүргэнэ. Хүй долоон худаг дээр воганаар очиж буй ард иргэдэд зориулан төмөр замын буудлаас морь барианы газар хүртэл 10 бага багтаамжийн автобус үйлчилгээнд ажиллахаар боллоо. 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарын дагуу, харин 07 дугаар сарын 13-нд ердийн амралтын өдрийн хуваарийн дагуу нийтийн зорчигч тээвэр наадамчин олонд үйлчилнэ. Мөн 07 дугаар сарын 11-ний өдрийн хөтөлбөрийн дагуу  20.00-22.00 цагт “Улаанбаатарын үдэш” цэнгүүн,  22.00-23.00 цагт  “Их үндэстэн эргэн сэргэлээ” мультимедиа шоу Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах учраас нийтийн зорчигч тээвэр Санктпетербургийн буудал, Сүхбаатарын талбайн урд талд зүүнээсээ баруун чиглэлд явах их багтаамжийн автобусны буудал байдлаар түр хугацаанд зогсож үйлчлэхээр төлөвлөсөн байна.  
 
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш