Улаанбаатар хотод байгалийн гэрлийг мэдэрдэг өөрөө асч унтардаг төхөөрөмж суурилуулсан гурван шинэ автобусны буудал өнөөдрөөс ашиглалтанд орлоо. Нийт 200 автобусны буудлыг Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтээр 15 жилийн хугацаанд үе шаттайгаар барих юм байна. Нийт өртөг нь 15 тэрбум төгрөг болох бөгөөд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө тохижилтын ажилтай нийцэж нийслэлийн өнгө төрхийг сайжруулах, иргэдийн тав тухтай зорчих, боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Шинэ автобусны буудал Баянгол зочид буудал, Ленин клуб, Моннис цамхгийн өмнө талд байрлаж байгаа юм.