logo
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2013/07/05
  Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн /2013-07-04/ чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

   Өнөөдөр үдээс өмнө хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

   Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар байр сууриа илэрхийлэв. Мөн гишүүн Д.Батцогт, Р.Гончигдорж нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш