logo
Сексийн хэрэгт холбогдоод байсан Хятадын том албан тушаалтан авилгын хэргээр ял сонслоо

Сексийн хэрэгт холбогдоод байсан Хятадын том албан тушаалтан авилгын хэргээр ял сонслоо

2013/07/05
Сексийн гэмт хэрэгт холбогдон ажлаасаа халагдаад байсан Коммунист намын орон нутаг дахь нарийн бичгийн дарга асан  Ли Зенгфуг хээл хахуулийн хэрэгт буруутган шүүхээс 13 жилийн ял ногдуулсан байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятадын интернэтийн орчинд тус улсын баруун өмнөд Чонгкинг бүс дэх коммунист намын нарийн бичгийн дарга Ли Зенгфу нь 18 настай нууц амрагтайгаа секс хийж байгаа бичлэг олон нийтэд тархсан юм.
Энэхүү бичлэг гарсны дараагаар түүнийг ажлаас нь халж шалгаж эхэлсэн бөгөөд шалгалтын үеэр түүнийг 3.16 сая юань-тай тэнцэх хэмжээний хээл хахууль авсныг тогтоосон байна. Учир нь Хятадын Коммунист намын ажилтнууд нууц амрагтай байхыг хориглосон байдаг.

Ажлаасаа халагдсан, мөн хээл хахуулийн хэрэгт холбогдсон Ли Зенгфуд шүүхээс мөн 300000 юанийн торгууль ногдуулсан байна. Тэрхүү бичлэгийг нэгэн бизнесмэн хийсэн бөгөөд 55 настайЛи Зенгфуг сүрдүүлэн худалдааны шийдвэр гаргуулахаар энэхүү бичлэгийг нууцаар хийсэн байсан аж.
Мөн өнгөрсөн сар орон нутгийн шүүхээс Засгийн газрын ажилтнуудыг секс хийж байгаа бичлэгийг нууцаар хийж сүрдүүлэг үзүүлдэг гэх 6 хүнийг шийтгэсэн аж. Мөн өнгөрөгч 1 дүгээр сард нууц амрагтайгаа секс хийж байгаад бичлэг нь нийтэд ил болсны улмаас Засгийн газрын болон төрийн өмчийн компаниудын 10 ажилтан ажлаасаа халагдсан” байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш