logo
Египетийн армийнхан Тайвнаар эсэргүүцлээ илэрхийлэхийг зөвшөөрлөө

Египетийн армийнхан Тайвнаар эсэргүүцлээ илэрхийлэхийг зөвшөөрлөө

2013/07/05

Хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгчийн суудлаас түлхэгдэн унасан Мухаммад Мурсиг дэмжигч "Лалын ахан дүүс" хөдөлгөөн өнөөдөр буюу баасан гарагт эсэргүүцлээ илэрхийлэн, жагсаал зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнтэй холбогдуулан одоогоор засгийн эрх барьж байгаа цэргийн удирдагчид "Цэцэн ухаан, үнэн үндсэрхэг үзэл, хүн төрөлхтний үнэ цэнийн талаар бүхий л шашинд номлодог. Одоо бид улс төрийн ямар нэг бүлгийн эсрэг хөндлөнгийн арга хэмжээ авахаас зайлсхийх хэрэгтэй" хэмээн мэдэгдсэн байна.
Цааш нь "Тайван замаар эсэргүүцэл болон эрх чөлөөгөө илэрхийлэх эрхийг хүн бүрт хуулиар олгосон байдаг. Харин Египетийн эдийн засаг, аюулгүй байдалд хохирол учруулах, үндэсний ашиг сонирхол, нийгмийн тайван байдалд заналхийлэх, барилга байгууламжийг сүйтгэх, зам хаах зэрэг сөрөг үйлдлүүдийг гаргахгүй байх хэрэгтэй" гэжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш