Коста Рика Цахиагийн Элбэгдоржид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэлээ.
Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж энэ оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд БН Коста Рика Улс баяр хүргэж байна.
Коста Рикагийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч ноён Алфио Пива Месен тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчдийн энэ оны 4 дүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлал хоёр талын харилцаанд чухал түлхэц үзүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогдсон явдал нь харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдэгт Коста Рика Улс итгэлтэй байна.
Дэд Ерөнхийлөгч ноён Алфио Пива Месен-тэй хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Коста Рика Улсын ардчиллыг онцлон тэмдэглэж байжээ.
БН Коста Рика Улс, Монгол Улс хооронд 1977 оны 6 дугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.