logo

"Дэлхийн аваргуудын түүхэнд хамгийн хямдтасалбар байх болно" хэмээн ФИФА мэдэгдлээ

2013/07/08

ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке хөлбөмбөгийн гал эрчтэй фенүүдэд нэн таатай мэдээг саяхан хүргэлээ. Тэр нь ирэх 2014 онд Бразилд болох  хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбарыг 70 хувь хямдаар борлуулах тухай мэдээ байлаа. Тэрээр “Бразилд болох тэмцээний тасалбарын 70 хувь нь хямд байх болно. Тасалбарын албан ёсны үнийг долдугаар сарын 19-нд зарлана” гэсэн байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (ФИФА) мэдэгдэж байгаагаар тус тэмцээний тасалбар дэлхийн аваргуудын түүхэнд хамгийн хямд байх ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш