Багануур дүүргийн хэмжээнд энэ жил 400 гаруй сурагч Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа бөгөөд энэ сарын 3,4-ний өдрүүдэд ЭЕШ-д авсан онооны дарааллаар их дээд сургуульд элсэн орох эрхийн бичгээ сонголоо. Энэ жилийн хувьд их дээд сургуульд элсэн орох эрхийн бичгээ сонгох үйл ажиллагааг ил тод болгох үүднээс Д.Нацагдоржийн талбайд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Тэгвэл дүүргийн МХХ-ээс Mэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын батласан 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/98 дугаар удирдамжийн дагуу хяналт шалгалтыг “Боловсролын тухай” хуулийн 37 дугаар зүйл, “Дээд боловсролын тухай” хуулийн 7 дугаар зүйлийг удирдлага болгон 2013 онд Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид суралцах эрхийн бичиг олгох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх үүднээс хяналт хийсэн байна.
Шалгалтанд дүүргийн Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль төгсөгч буюу их, дээд сургуульд элсэх бүртгэлтэй 442 төгсөгчид, элсэлтийн шалгалтыг зохион байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн хамрагджээ. Дүүргийн хэмжээнд 404 их дээд сургуулийн хуваарь ирснээс төрийн өмчийн сургууль 192, төрийн бус өмчийн сургууль 212 хуваарь байлаа. Бүртгэгдсэн 442 төгсөгч онооны жагсаалтын дагуу мэргэжлээ сонгон авсан бөгөөд элсэгчдээс ур чадварын шалгалт өгөөгүй буюу тэнцээгүй шалтгаанаар МУБИС-ийн 1, БХИС-ийн 1, мөн хувийн хэвшлийн 151 хуваарь сонгогдоогүй байна.
Элсэлтийн комиссын дарга н.Буяанжаргал нь хувийн шалтгаанаар хуваарь олголтыг дутуу хийж Төрийн өмчийн их, дээд сургуулийн 5, 6, 18, 19, 24 дүгээр бүлгүүдийн 12 хуваарь болон хувийн сургуулиудын хуваарийг буцаан авч явсныг МИДСК-ын нарийн бичгийн дарга Доктор, проф. Б.Лувсаншаравт утсаар мэдэгдэж дутуу олгосон хуваарийг буцаан олгохоор шийдвэрлүүлсэн.Хуваарь олгох талаар 2012 оны 07 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд орон нутгийн хэвлэл мэдээллээр зар явуулж, онооны жагсаалтын дагуу элсэгч нэг бүрт утсаар мэдэгдэн дутуу олгосон хуваарийг нөхөн олгууллаа.
Элсэгчдийн хайхрамжгүй байдлаас дуудсан хугацаанд ирэхгүй байх, тогтоосон цаг хугацаанд ирээгүй, хуваарь сонгох боломжит нөхцлүүдийн талаар ойлголт дутмаг зэрэг байдлууд нь хуваарь сонгуулах ажлыг удаашруулж байна. Энэ нь Аймаг, орон нутгаас Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургуульд 2013 онд “Оюутан элсүүлэх журам”-ын 2.5 дахь заалтын хэрэгжилтийг хангахгүй байна. Элсэгчдэд хуваарь сонгох боломжит нөхцлүүдийн талаар зөвлөгөө өгөв.