Өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Үлэг гүрвэлийн түр музей”-д Т-Батаарыг эх оронд нь эргүүлэн авчирахболон олон нийтэд дэлгэн үзүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан албан байгууллага, хүмүүст ерөнхий сайдын гарын үсэгтэйхүндэт өргөмжлөлийг гардуулан өглөө. Энэхүү өргөмжлөлөөрДоктор, палеонтологич Х.Цогтбаатар, У.Барсболддаргатай ШУА, Палеонтологийн төвийн хамт олон, урлаг судлаач Б.Наранзун, Д.Батжаргал даргатай Нийслэлийн Цагдаагийн газрын хамт олон, Д. Баттулга даргатай Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Үндэсний газарзүй Монгол” сэтгүүл, “Тэнгэрлэг үсэг” ХХК, “Зөв хийц” ХХК,Синима оф Саунд ХХК, Нью Бэлэг ХХК-ийн хамт олон зэрэг байгууллага, хувь хүмүүс Т-Батаарын хүндэт өргөмжлөлийн эзэд боллоо. Энэхүү өргөмжлөлийн үгийг уйгаржин монгол бичиг, крилл үсэг, англи хэлээр бичсэн бөгөөд өргөмжлөл бүрийн үг хүн тус бүр дээр өөр бөгөөд энэхүү үйл хэрэгт оролцсон гавъяаг нь цохон тэмдэглэж өгсөн юм. Мөн энэ өдөр төрийн ордонд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржидТ-Батаарын нэхэмжлэгч болсных нь төлөө уг өргөмжлөлийггардуулах юм. Т-Батаарыг эх оронд нь эргүүлэн авчрах үйл ажиллгаанд гадна дотны олон хүний хүч хөдөлмөр, хүчин чармайлт орсон юм. Тухайлбал: Тухайн үед Эрик Прокопигэгч нь ямар дүр төрхтэй хүн болохыг мэдэхгүй байх үед Б.Наранзун нь тухайн үеийн Засгийн газрын АНУ-д ажиллах ажлын хэсгийн томилолтоор явж байх үедээ санамсаргүйгээр Эрик Прокопигийн ярианаас түүнийг мөн болохыг таниад зургийг нь анх гар утсаараа авч, мөрдөн байцаах ажилд тусалж байжээ. Т-Батаар нь ирэхдээ ганцаараа биш бүр олуулаа ирж байгаа бөгөөд түүний “ах дүү” нар болох үлдсэн 22 үлэг гүрвэлийн олдворАНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах газрын агуулахад бүрэн цугларсны дараа Монголд хүлээлгэж өгөх юм. Батаарын бусад найз нөхдийг өөр өөр муж улсаас цуглуулж байгаа тул цуглуулах үйл ажиллагаа бүрэн дуусаагүй байгаа юм.Үлдсэнүлэг гүрвэлээ авчрах зорилгоор Үлэг гүрвэлийн төв музейн дэд захирал М.Болорцэцэгийг Нью-Йорк хот руу томилж явуулсан байгаа бөгөөд тэрээр албаны хүмүүстэй уулзаж энэ ажлыг түргэвчлэх талаар ажиллаж байгаа юм. Дашрамд дуулгахад Т-Батаарын түр музейг нээснээс хойш сарын хугацаанд үнэ төлбөргүй үзэгчдэд үйлчилсэн бөгөөд энэ хугацаанд 276,232мянган хүн үзэж сонирхоод байна. Харин энэ 7 дугаар сараас эхлэн том хүн-1000, хүүхэд-500 төгрөгөөр үйлчилж эхлэсэн ба одоогоор улсын төсөвт 2 сая гаруй төгрөг оруулаад байна.
Эх сурвалж www.bataar.mn
Эх сурвалж www.bataar.mn