Энэтхэг улс хүн амын тоогоороо дэлхийд хоёрт багдаг атал дэд бүтэц, барилга байгууламжийн чанар муугаас ард иргэд амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Түүний нэг нь даваа гариг хоёр давхар зочид буудлын барилга нурсан хэрэг гарсан байна. Барилгын нурангинд дарагдаж хамгийн багадаа 12 хүн амь үрэгдсэнийг албаныхан хэлж байгаа ч нурангины хогийг бүрэн цэвэрлэж дуусаагүй байгаа тул амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэж болзошгүй гэдгийг урьдчилан анхааруулаад байгаа юм. Тус буудал нь Хайдерабад хотын Секундерабад дүүрэгт байрлах Хотын гэрэл хэмээх нэртэй зочид буудал бөгөөд эхний ээлжинд 18 хүн бэртэж гэмтсэнийг яаралтай тусламж үзүүлэн эмнэлэгт хүргээд байгаа ажээ. Цагдаа нарын мэдэгдэж байгаагаар уг зочид буудлын барилга ойролцоогоор 80 жилийн өмнө баригдаж, ашиглалтанд орсон байжээ.