“Эко шөнийн тээвэр” төсөл
1. Төслийн танилцуулга
Төслийг гүйцэтгэх шаардлага, үндэслэл:
Улаанбаатар хотын хувьд хүн амын тоо байнга өсөн нэмэгдэж байгаагаас тээврийн эрэлт хэрэгцээ өсч, замын хөдөлгөөний түгжрэл бий болж, нийтийн тээврийн асуудал ч зохистой хэмжээнд ард иргэдэд хүрч үйлчилж чадахгүй байна.
Европын болон бусад өндөр хөгжилтэй орнуудад хүн амын аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шөнийн тээврийг хотын нийтийн тээвэрт өргөнөөр ашигладаг. Улаанбаатар хотод цагийн хуваарийн дагуу үйлчилдэг, хямд найдвартай, шөнийн нийтийн тээврийн үйлчилгээ нь хэрэгцээтэй байгаа бөгөөд ялангуяа ээлжийн ажил хөдөлмөр эрхэлдэг хотын иргэдэд энэ үйлчилгээ маш чухал хэрэгцээтэй байгаа юм.
Төслийн зорилго, үр дүн:
· Цахилгаан тээврийг шөнийн нийтийн тээвэрт цагийн хуваарийн дагуу ашигласнаар нийтийн тээврийн зохистой үйлчилгээг нэмэгдүүлэх.
· Хотын иргэдэд хүлээх цагаа хэмнэн, цаг баримтлах боломжийг бүрдүүлэх.
· Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хямд үйлчилгээг нэвтрүүлэх.
· Хурдан, шуурхай үйлчилгээ үзүүлэх. Түгжрэлгүй, сааталгүй зорчих.
· Шөнийн тээвэрт цахилгаан тээвэр ашиглах учир байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөгүй.
· Шөнө илүүдэлтэй байдаг цахилгааны хэрэглээг зөв зохистой ашиглах.
· Хотын иргэдэд аюулгүй, найдвартай тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлэх зэрэг боломжууд бүрдэнэ.
Туршилтын хугацаа:
Төслийн туршилтын хугацаа нийтийн тээврийн оргил ачаалалтай үе болох наймдугаар сарын 20-ноос өмнө нэг сарын хугацаанд хэрэгжүүлэн үр дүн нь гарсан байх хэрэгтэй. Боломжтой хугацааг долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 1-ний хооронд сонгосон.
Шөнийн тээвэр орой 23.00 цагаас эхлэн өглөө 07.00 хүртэл үйлчлэх, чиглэлийн буудал бүрт тогтсон цагт хүрч үйлчилж байхаар тооцно.
2. Нийслэлийн өмчит ”Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазрын тухай
Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ нь Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар юм. Троллейбусны тээвэр нь өнөөдөр нийслэлд хамгийн хямд 200 төгрөгөөр үйлчилдэг учир нийт иргэд ,ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, оюутнууд ихээхэн зорчдог тэдний дуртай унаа болж ихээхэн таашаагдаж байгаа нь Цахилгаан тээврийн хамт олны хичээл зүтгэлийг сүүлийн үед төр улсаас ихээхэн дэмжиж бодитой үр дүн гэж үзэж болно.
Өдгөө дэлхийн олон сая хүнтэй том, том хотуудад троллейбусны зорчигч тээврийг ашиглаж байгаа бөгөөд цаашид технологийн тээврийн энэ төрлийг өргөжүүлэх дэлхий нийтийн хандлага байна.
Байгаль экологид ямар нэгэн хор нөлөө үзүүлдэггүй троллейбус нь нийслэл хотын иргэдийг эрүүл орчинд ажиллаж амьдрахад ихээхэн ач тусаа үзүүлэх тул төр засаг нийслэлийн удирдлагаас сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарал тавих болсон юм.
Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ нь 47 троллейбус, 50 автобусаар троллейбусны гурван чиглэлд өдөр бүр 34 троллейбус, автобусны дөрвөн чиглэлд 43 автобус бүгд 77 тээврийн хэрэгслэлийг үйлчилгээнд гарган ажлын өдөр дунджаар 8.2 сая төгрөгийн, амралтын өдөр 5.8 сая төгрөгийн орлоготой ажиллаж өдөрт дунджаар 70000 зорчигч тээвэрлэн нийслэлийн нийтийн зорчигч тээвэрт хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж иржээ.
Троллейбусны тоо, үйлчлэх хүрээг нэмэгдүүлж анхны хүчин чадалд хүргэн үйлчилгээг өргөжүүлэх нь нийслэлийн иргэдийн байнга өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангахад нэн чухал ач тустай юм.
Үйлчилгээний хүртээмж, Чиглэл сонголт:
Хотын хөндлөн болон босоо тэнхлэгийн хамгийн урт ХМК-аас Ботаник хүртэл тээвэрлэнэ. Мөн хамгийн хүн амын нягтрал ихтэй дүүрэг болох 3, 4-р хороолол БММЗ чиглэлүүдийг сонгосноор хотод шөнийн тээврээр саадгүй үйлчлүүлэх боломжтой болно.
· ХМК – Офицерүүдийн ордон – Ботаник
· 3,4 хороолол – БММЗ
Үнэ тариф Том хүн 1000
Хүүхэд 500
Үйлчилгээний давтамж:
Туршилтын үе шатанд чиглэл тус бүрт нэг цагийн зайтай буудал бүрт тогтмол цаг хугацаанд буудал дээр зогсож үйлчилнэ. Нэг шөнийн тээврийн чиглэлээс нөгөө чиглэл рүү дамжин шилжих боломжийг харгалзан үзэж үйлчилгээний хуваарийг гаргана.
Харин туршилтын хугацаа дууссанаар цагт хоёр удаа буудлууд дээр хүрч үйлчилж байхаар тооцоолон ажиллана. (өөрөөр хэлбэл давтамжийг хоёр дахин нэмэгдүүлнэ.)
Үйлчилгээ үзүүлэх хугацаа:
Шөнийн 23.00-өглөө 05.00 хүртэл нийт долоон цаг, эхний ээлжинд нэг цагаар, дараа нь 30 минутын давтамжаар тооцно.