Гурван жил тутам зохион байгуулагддаг монголын шигшмэл хурдан хүлгүүдийн “Их хурд-6” уралдааныг долоодугаар сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулахаар болжээ. Энэхүү уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ны Ерөнхийлөгч М.Энхболд, нарийн бичгийн даргаар П.Сэргэлэн нарыг томилсон байна. Энэ “Их хурд-6” уралдааны үеэр хурдан морь унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар ММСУХ-ны тэргүүлэгчид ярилцан зөвшилцсөний үндсэн дээр салбар уяачдын холбоодод энэ чиглэлд анхаарч, хууль журмын дагуу ажиллах уриалгыг хүргүүлэхээр болсон байна.